Page 20 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 20
мэт санагдан сүүлдээ төлөвлөгөөгөө дагахаас бага багаар халширч эхлэх болно. Тиймээс
алтан дунджийг баримтлан, амрах боломжийг өөртөө олгох хэрэгтэй.
“Ихэнх хүмүүс төлөвлөгөөг аймшигтай, хатуу, уйтгартай нэгэн хэмнэлд оруулдаг зүйл
гэж ойлгодог. Харин миний хувьд төлөвлөгөө бол хэрхэн зугаатайгаар зорилгодоо хүрэх
замыг зурсан зураг юм даа. Учир нь би амралтаа ч мөн төлөвлөж чаддаг.”
Phnom Penh/ Архитектур, уран барималч
#9. Хамгийн чухал нь: ҮЙЛ АЖИЛЛАГАА
Та юунд, хэрхэн, хэдий хэмжээгээр ажиллаж, хэзээ хүрэхээ мэддэг боллоо. Түүнчлэн энэ
бүх төлөвлөгөөгөө тэмдэглэсэн дэвтэртэй ч боллоо. Одоо харин хамгийн чухал зүйл
болох тэвчээртэй ажиллах хэсэг рүү орно уу!!!
Ихэнх хүмүүс төлөвлөгөө бол өмнө дурдсан алхмуудын нэгдэл гэж ойлгодог. Өөрөөр
хэлбэл цаасан дээр маш сайхан эмх цэгцтэйгээр бодож байсан зүйлсээ тэмдэглээд
зорилгодоо хүрнэ гэж буруу ойлгоцгоодог. Үнэн хэрэгтээ энэ бүхэн бол ердөө л эхлэл
юм. Төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг бол үйл ажиллагаа, үйл ажиллагаагаа
тасралтгүйгээр үргэлжлүүлэх тэвчээр, хатуужил юм. Англи хэл сурахын тулд өдөрт 50
үг цээжилнэ гэж тэмдэглэлээ гээд та тэдгээр үгсийг цээжилж чадахгүй. Харин уг
тэмдэглэлээ үйл ажиллагаагаар амьдруулж өгөх хэрэгтэй. 50 үг цээжилнэ гэсэн бол
цээжилж байж таны төлөвлөгөө сая амьд болж байна гэсэн үг.
“Амжилтыг худалдаж авахын тулд тэсвэр тэвчээрийг төлбөр болгон өгөх хэрэгтэй.”
#10. Төлөвлөгөөндөө үнэнч бай
Хайртай хүндээ үнэнч байдгийн адилаар төлөвлөгөөндөө ч мөн адил хандах хэрэгтэй.
Үр дүнг нь үзэхээс нааш, үйл ажиллагаагаа хийж дуусгахаас нааш төлөвлөгөөгөө
өөрчилж, хойшлуулж, дахин шинээр төлөвлөгөө зохиож эргэж буцаж хэрхэвч болохгүй.
19