Page 17 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 17
Төлөвлөгөө бол амжилтын нэг хэсэг. Аливаа зорилгыг амжилттай биелүүлэхийн тулд
зайлшгүй хэрэг болох зүйл бол эргэлзээгүй төлөвлөгөө юм. Үүнийг ихэнх хүмүүс
мэддэг боловч хэрхэн төлөвлөгөөг зөв, үр нөлөөтэй зохиох вэ? гэдэг асуудалтай үргэлж
тулгарч байдаг. Тиймээс энэ удаагийн нийтлэлдээ бид үр нөлөөтэй төлөвлөгөө зохиох
хамгийн энгийн 10 алхмыг толилуулж байна.
#1. Хаашаа явж байгаагаа үргэлж мэддэг бай
Бүхий л амжилттай явж байгаа лидерүүд, манлайлагчид, салбартаа тэргүүлэгчид “хэрвээ
чи хаашаа явж байгаагаа мэдэхгүй бол, хамгийн зөөлөн салхинд ч хамхуул адил хийснэ”
гэдгийг маш сайн ойлгосон байдаг. Тиймээс ямарваа нэгэн зорилгоо биелүүлэхийн тулд
юун түрүүнд өөрөө өөрийгөө сонсож, хүсэл мөрөөдлөө тодорхойлох хэрэгтэй.
“Хүмүүс юу хүсдэгээ мэддэг хүнд илүү их хүндэтгэл үзүүлдэг”
Anna Wintour/Vogue сэтгүүлийн ерөнхий редактор
#2. Тодорхой бай
Дан ганц зорилгоо төдийгүй та өөрийнхөө хүсэж буй бүх зүйлээ тодорхой болгох
хэрэгтэй.
Өглөө бүр ямар байшинд сэрж, ямар машинаар компани уруу явж, хэнтэй хамт оройн
зоог барьж, маргааш нь хэрхэн хувцаслаад хаашаа явах вэ? гэх мэт өөрийн хүсэж буй
амьдралын хамгийн энгийн нэг өдрийг ч ямар байгаасай гэж бодож байна вэ.. Бүгдийг
нь тодорхой болго, сэтгэлдээ төсөөл. Тэгээд хамгийн чухал нь тэр бүхнийг бий болгохын
тулд ямар алхмуудыг хийх вэ? гэдгээ тодорхой болго.
“Хэрэв над дээр нэг нь 5 жилийн дараа хаана, хэрхэн хүрэхээ мэддэг боловч
боловсролгүй; нөгөө нь 5 жилийн дараа хаана байхаа тодорхой мэдэхгүй байгаа ч
Харвардын дипломтой 2 хүн ажилд орохыг хүсээд ирвэл би эхний хүнийг нь сонгоно”
16