Page 12 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 12

Манай улс 2002 онд боловсруулсан стандартын дагуу баримт бичгийг боловсруулдаг.

               Энэ            стандарт           нь          гурван            үндсэн           бүтэцтэй.
               1.     Баримт      бичгийн      нэр     төрөл,      тодорхойлолт      MNS       5140:2002

               2.  Баримт  бичгийн  бүрдлүүд,  тэдгээрт  тавигдах  шаардлага  MNS  5141:2002
               3.  Баримт  бичгийн  хэвлэмэл  хуудас  тэдгээрт  бүрдлүүдийг  байрлуулахад  тавигдах

               шаардлага MNS 5142:2002

               2. Баримт бичгийн бүрдэл

               Дээр дурдсан баримт бичгийн нэр төрлүүдийг үнэн зөв ялгаж тогтсон стандартын дагуу

               бичиж найруулах буюу тэдгээрт агуулагдаж буй бүрдлүүдийг анхаарах хэрэгтэй. 2002

               онд батлагдсан Монгол улсын “Баримт бичиг” стандартын 2-р хэсэгт зааснаар “Бүрдэл”
               гэдэг  нь  баримт  бичиг  зохиож  бүрдүүлэх,  тэдгээрийг  хуулийн  хүчинтэй  болгоход

               зайлшгүй шаардлагатай, хууль тогтоомж, стандартаар тогтоосон мэдээллийн элемент
               юм.        Баримт        бичгийн        бүрдэлд        дараах       зүйлс        хамаарна.

               Бүрдэл
               1. Төрийн сүлд, соёмбо нь улсын тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлж үзэх албан ёсны

               тэмдэг бөгөөд мөнгөн тэмдэгт, улсын далбаа, албан бичиг зэрэгт байна. Баримт бичгийн

               хэвлэмэл хуудсанд дүрслэхдээ “Төрийн бэлгэ тэмдгийн тухай” Монгол  улсын хууль,
               “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх тухай” Засгийн

               газрын 2001 оны 41-р тогтоолын зааврыг баримтлан дүрсэлнэ. Төрийн сүлд, соёмбыг
               захирамжлахын баримт бичгийн хэвлэмэл хуудсанд төвийн байрлалаар, албан бичгийн

               хэвлэмэл  хуудсанд,  байгууллагын  нэрийн  дээр  голлуулж  төвийн  болон  хажуугийн
               байрлалаар       MNS       5142:2002       стандартад      заасны      дагуу      хэвлэнэ.

               2. Бэлгэдэл ба барааны тэмдэг нь аливаа аж ахуйн нэгж, байгууллагын зөвхөн өөрийн

               салбарт нийцүүлэн зохиосон бэлгэдлийн чанартай таних тэмдэг юм. Хэвлэмэл хуудсанд
               бэлгэдэл  ба  барааны  тэмдгийг  байрлуулахдаа  байгууллагын  нэрийн  дээр  голлуулж,

               “Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай” Монгол улсын хуульд заасны дагуу

               байрлуулна.  Бэлгэдэл  ба  барааны  тэмдгийг  төрийн  сүлд,  соёмбо  дүрсэлсэн  хэвлэмэл
               хуудсанд  давхар  хэрэглэхгүй  бөгөөд  MNS5142:2002-т  заасны  дагуу  хэвлэнэ.

               3. Байгууллагын нэр аливаа албан газарт оноож өгсөн нэр. Баримт бичгийн хэвлэмэл
               хуудсанд      байгууллагын      нэрийг     төвийн      байрлалаар     голлуулж      бичнэ.

               4. Баримт бичгийн нэр тухайн баримт бичгийн онцлогт тохируулан оноож өгсөн нэр.
               Баримт бичгийн нэрийг хэвлэмэл хуудсанд том үсгээр бичнэ. Захирамжлахын баримт

               бичгийн  нэрийг  төвийн  байрлалаар,  сүлд  соёмбын  дор  бичнэ  Зохион  байгуулалтын



                                                                                                       11
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17