Page 8 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 8
өгүүлэгчийн санааг тухайн эхийн зорьсон санаа гэнэ. Өөрөөр хэлбэл зохиол яах гэж уг
эхийг бичсэнийг зорьсон санаа гэнэ.
Шинэ санаа-Хэлний нэгжийг зөв зохистой сонгон бүтээлчээр сэтгэж ургуулан бодож
уран дүрслэлийг ашиглан, шинэлэг дүр дүрслэлийг бүтээсэн нь зохиогчийн шинэ санаа
болно. Өөрөөр хэлбэл гол санаагаа яаж илэрхийлсэн ур маягийг шинэ санаа гэнэ.
Найруулгын хэв маяг
Тоочимж-Юмс үзэгдлийн гадаад дотоод чанар ба хөдлөнги зогсонги байдлыг нэг цагт
зэрэгцүүлэн зураглахыг хэлнэ.
Эргэцүүлэмж- Тухайн юмс үзэгдлийг харьцуулан, баталсан ба үгүйсгэн дүгнэлт
гаргахыг хэлнэ.
Хүүрнэмж- Хэлний хэлц ба хэлц бус нэгжүүдээс зүй зохистой сонгон, үйл явдлыг цагийн
дарааллаар эхнээс нь дуустал хүүрнэхийг хэлнэ.
Тайлбарламж- Ямар нэг тодорхойлолт, ойлголт зэргийн учрыг нарийвчлан
тайлбарлахдаа хэлний нэгжээс аль зохистойг сонгон найруулсныг хэлнэ.
4. Өргөдөл гэж юу вэ?
Иргэд, хувь хүнээс асуудал шийдэх эрх бүхий төрийн байгууллага, албан
тушаалтанд хувийн хүсэлтээ бичиж, өргөн барьсан албан бичгийг өргөдөл гэнэ.
Өргөдөл нь:
• Утга зохиолын хэлний хэм хэмжээний дагуу найруулан бичгээр илэрхийлнэ.
• Өгүүлсэн баримт нь үнэн, зөв байх
• Дэс дараалал сайтай байх
• Товч, тодорхой байх
• Шийдүүлэх асуудал нь тодорхой байх
• Гараар ойлгомжтой бичсэн байх шаардлагатай.
Өргөдөл нь дараах бүтэц, дэс дараалалтай.
1.Өргөдөл хүлээн авагч байгууллага, албан тушаалтны нэр бүхий өргөдлийн толгой
7