Page 3 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 3

c. Хэлний хэрэглээний явцад нэг хос нь сэтгэхүйд байнга бэлэн байж байдаг.


               d. Нэг үгийг олон давтахаас зайлсхийх нөхцөл болдог шинжүүд болно.

                Бат-Ирээдүй.Ж., нар "Монгол хэл шинжлэлийн тайлбар толь", УБ, 2014.


                Бат-Ирээдүй.Ж., "Монгол хэлний ойролцоо, эсрэг үгийн толь бичиг" УБ, 2014.

                Бат-Ирээдүй.Ж., "Монгол хэлний ойролцоо, эсрэг үгийн толь бичиг" УБ, 2014.


                Бат-Ирээдүй.Ж.,  Монгол  хэлний  ойролцоо  эсрэг  үгийн  толь  бичиг  "МУИС  Пресс"

               хэвлэлийн газар, УБ, 2014

                Одончимэг.Б., "Монгол хэлний ойролцоо үгийн толь",Монсудар хэвлэлийн газар, УБ,

               2017.

                   2.  ХЭЛЦ ҮГ ГЭЖ ЮУ ВЭ?


               Аливаа  хэлний  агуулгыг  битүү,  задгай  тогтолцоотой  гэж  ангилдаг.  Агуулгын  битүү

               тогтолцоо нь олон мянган жилийн настай байдаг учраас хэлэлцэгч түмний уламжлал,
               түүх соёл, ахуй амьдралаас үүдэлтэй өвөрмөц соёлын амьд гэрч болдог. Үүнийг сүегэр

               гэж болно. Энэхүү сүегэр нэгжийг хэл шинжлэлд “хэлц” гэж томьёолжээ.

               Энэ нэр томьёог Б.Ринчен “Ингэж хэд хэдэн үг нийлэн нэг утга ухагдахуун бүхий бүрэн

               иж  болдог  ёс  хэл  бүхэнд  байдаг  учир  тусгай  нэртэй  байдаг.  Хэл  шинжлэлд  үүнийг

               “идиом”  гэж  нэрлэдэг”  хэмээжээ  (Үгийн  утга  учир  “Шинжлэх  ухаан”  сэтгүүл,  1950,
               №248-р.т) . Ш.Лувсанвандан “Идиом бол ердийн хэлний зүйн аргаар холбосон үг байх

               боловч уул холбосон үгсийн ердийн утгаар биш, утгыг шилжүүлэн хэрэглэсэн холбоо
               үгнүүд юм” гэжээ (Монгол хэлний зүй. 2-р дэвтэр Өгүүлбэрзүй, УБ, 1951, 158-р.т)


               Хэлц нь хэлний агуулгын үндсэн ба завсрын түвшний дан ба нийлмэл нэгжийн алинаар
               нь ч байж болно. Үүнд:


               Цогцолбор:


               Аман дээрээ бал

               Алс цаанаа жад


               Гэмт хүн гэлбэлзэнэ

               Даарьт морь далбилзана г.м





                                                                                                         2
   1   2   3   4   5   6   7   8