Page 6 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 6
Заримдаг хэвшмэл хэлц
-хов зөөх, нэр хугарах, хар санах г.м
Саармаг хэвшмэл хэлц
-үйлээ эдлэх\зовлон эдлэх,
-барьц барих\өргөл барих,
-илтгэл тавих\илтгэл илтгэх
Ийнхүү тухайн нэг үйл явдлыг нөгөө нэг үйл явдалтай зүйрлэн шууд бус нэрлэх ёсыг
бий болгож буй нь ертөнцийг танин мэдэх нэг арга бөгөөд монголчуудын сэтгэхүйн
өвөрмөц онцлогийг илтгэх төдийгүй, сэтгэх чанар чансааны тухай өгүүлж байдаг байна.
3. Эхийн тухай
Асуудал дэвшүүлсэн сэдвийн дагуу хэрэг явдлыг бүтээхэд өгүүлэгдэж буй юмыг
өгүүлэгдэхүүн гэнэ. Эхийн өгүүлэгдэхүүн нь амьтай амьгүй үйлдэгчээр илэрнэ.
Эхийн үйлдэгч
Үйлдэгч нь дотроо бодит ба хийсвэр үйлдэгчид хуваагдах ба бодит үйлдэгч нь эрхин,
өртөн, хүлээн үйлдэгчүүдэд хуваагдана. Хийсвэр үйлдэгч нь сөрөн , эдлэн, хэрэглэн,
бүтээн үйлдэгчид хуваагдана.
Үйлийг идэвхтэй санаачлан үйлдэгчийг эрхийн үйлдэгч гэнэ.
Үйлэнд өртөж буй юмыг өртөн үйлдэгч гэнэ.
Үйлийн үр дүнг хүлээн авагч биеийг хүлээн үйлдэгч гэнэ.
Үйл ямар байдалтай байгааг биеэр эдлэгчийг эдлэн үйлдэгч гэнэ.
Үйлийг хийхэд хэрэглэж буй зүйлийг хэрэглэн үйлдэгч гэнэ.
Үйлийн үр дүнд үүсэн буй болсон зүйлийг бүтээн үйлдэгч гэнэ.
Үйлийн үр дүнд аливаа зүйлийг сөрөн зогсогчийг сөрөн үйлдэгч гэнэ.
Цогцолборуудын зэрэгцсэн ба угсарсан харьцаа
Эхийн үйл ба хэрэг явдал нь эхнээсээ эцсээ хүртэл нэг нь нөгөөгөөсөө урган гарсан
учирзүйн нарийн дэс дараалалтай сүлжилдэн байрласан мэдсэн дэвсвэр, мэдээгүй
5