Page 2 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 2

1.  Ойролцоо утгат үг


               Тодорхойлолт

               Ойролцоо утгат үг гэдэг бол дуудлага бичлэгээрээ өөр, утгаараа ойролцоо хийгээд тун

               адилхан үгс юм. Ойролцоо утгат үгс нь үгийн үүр үүсгэдэг. Гол утга илтгэсэн үг нь цөм
               үг  болж  нөгөө  үг  нь  холдон  холдсоор  утга  явцуурах  талтай.  Ойролцоо  утгат  үгийг

               ойролцоо нэр, утга ойр үг, ижил утгатай үг, утга ижил үг, адил утгатай үг гэх мэтчилэн

               олон янзаар нэрлэж ирсэн ба Ж.Бат-Ирээдүй зэрэг эрдэмтэд ойролцоо утгат үг гэдэг нэр
               томьёогоор  нь  авч  үздэг  байна.  Ойролцоо  үг  нь  Герег  хэлний  "нэг  нэр"  гэсэн  үгээс

               гаралтай  аж.  Ойролцоо  утгат  үгийн  жишээ:  унтах-нойрсох,  найз-нөхөр,  уурлах-
               хилэгнэх, хуурах-молигодох


               Үүсмэл


               Үүсмэл бус

               Онцлог


               Ж.Бат-Ирээдүй ойролцоо үгийн онцлогийг дараах байдлаар тодорхойлжээ.

               1.Үгийн сан утга зүйн хувьд:


               a. Ойролцоо үгийн эгнээ буюу үүр нь үгийн сан утгазүйн нэг бүлэгт хамаарна.


               b. Ойролцоо үгийг бүрдүүлэгч үүрийн үгс утгын хувьд ойролцоо боловч хэлэнд оршин
               тогтнож байдаг.


               2.Хэлний хэлзүйн хувьд

               a. Ойролцоо үгийн хос, үүр үг нь бүгд нэг үгийн аймагт багтана.


               b. Үгийн бүтцийн хувьд үүсмэл биш байж болно.

               c.  Үгийн  сангийн  бүтцийн  хувьд  үгээр,  холбоо  үгээр  байж  харилцан  ойролцоо  утга

               илтгэж болно.


               3.Үүргийн хувьд

               a. Ойролцоо үг нь бие биеийг хэрэгтэй газар орлох үүрэгтэй. Энэ бол ойролцоо үгийн

               хамгийн чухал үүрэг.

               b. Үгийн утгын нарийн ялгааг илэрхийлэх боломжийг бүрдүүлж өгдөг.




                                                                                                         1
   1   2   3   4   5   6   7