Page 5 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 5

Таван салаа боов хүртээх, зэс нь цухуйх, олон оймс элээх г.м


               Энэ хэлц нь нэг үг мэт болж, утгаараа үл задрах нягтарсан тул зөвхөн гарлын үүднээс л
               үйл явдлын мөрөөр мөшгөн тайлбарлаж болохуйц зүйл байдаг. Анхдагч утгаа гээсэн

               боловч анхдагч  утга нь бүхэлдээ  уран дүрслэлийг бий болгодог. Ийнхүү тэр  утга нь
               алдрах тусам уг юмс үзэгдлийг бүхэлд нь нэрлэх шинж нь улам тодорхой болж, бодит

               үйл явдлыг тэмдэглэх чадвартай болдог.


               Адилтгасан өвөрмөц хэлц:

               Хадан гэр ойртож


               Ханан гэр холдох,

               Муу хийх,


               Нүд улайх

               Энэ  хэлц  нь  тодорхой  адилтгал  зүйрлэлээр  бүтэж,  найруулгын  өнгө  аяс  нь  хурц,

               тодорхой уран дүрслэлтэй байдаг. Энэ хэлц нь бодит утга бүхий хэлцээс утга салаалан

               үүсдэг. Жич:

               “Нүд улайх” – Улайх


               -Шунах

               Сэлгэмэл өвөрмөц хэлц:


               – Цаазаар авах \цаазлах\


               – Хар буух \харамсах, хардах\

               – Хорыг нь малтах г.м


               Энэ хэлц нь  ерөнхийлөн  шилжмэл  утгатай  боловч  түүний  гишүүдийн тодорхой  утга
               болгоноос бүтэх ба эдгээрийн дүрслэх шинж илт мэдэгдэж байдаг. Үйл явдал заасан

               хэлц нь хураангуйгаар нэрлэн (Цаазаар авах \цаазлах\, xар буух \харамсах, хардах), аль

               нэг гишүүнийг ойролцоо гишүүнээр солих (яс\шөрмөс заах, газар\шороо үмхэх), гишүүн
               орлуулах (гар нэг их харах, ганзага сайхан нийлэх), ойролцоо үг нэмж хорших (хорыг нь

               малтах\шарыг нь малтах) зэргээр өмнөх хэлцүүдээс ялгардаг. Гэвч энэ хэлцийн зарим
               гишүүнийг ойролцоо үгээр солиход огт өөр хэлц бий болдог.


               Хэвшмэл хэлц:


                                                                                                         4
   1   2   3   4   5   6   7   8   9   10