Page 7 - Семинарын холбогдолтой эх сурвалж-converted
P. 7

онцолбор хоёрын хослолоор  бүтсэн эх нь цуварсан ба  угсарсан цогцолбороос бүтнэ.

               Эхийг бүтээж буй цогцолборууд нь бие даасан шинжтэй голдуу онцолбор мэдээллээс
               бүтсэн байвал зэрэгцсэн харьцаатай байна гэж үзнэ.


               Эхийн баймж

               Өгүүлэгч этгээд бодит байдлын тухай мэдээлэхдээ тухайн зүйлдээ итгэсэн, эргэлзсэн,

               дурлаж  шимтсэн,  эсвэл  тухайн  үйл  хөдлөлийг  бусдаар  гүйцэтгүүлэхийн  тулд  захирч

               тушаасан,  хүсэж  гуйсан,  урьдчилан  сануулсан,  зөвшөөрсөн,  шаардсан,  хориглосон,
               ерийн хүүрнэсэн, асууж лавласан зэрэг янз бүр байна. Ийнхүү өгүүлэгчээс тухайн бодит

               байдалд хандах харьцаа янз бүрээр илрэх хандлагыг баймж чанар гэнэ.

               Эхийн мэдээллийн бүтэц


               Өгүүлбэр ба эхийг мэдээлэл дамжуулах харилцааны зорилгоор задлан шинжилж, түүний

               агуулгыг мэдээллийн эхлэл хэсэг буюу дэвсгэр, уул дэвсвэрийн тухай тодосгон өгүүлж
               байгаа хэсэг буюу онцолбор гэж хэсэглэдэг. Ийнхүү дэвсвэр ба онцолбор мэдээлэл нь

               хэлзүйн янз бүрийн холбоос, оруулбар, нэгжээр дамжин, хослон сүлжилдсээр төгс эхийн
               утга санаа, мэдээллийн бүтцийн цогцлоодог.


               Эхийн сэдэв

               Эхэд юуг голлон илэрхийлснийг эхийн сэдэв гэнэ. Эхийн сэдэв нь асуудлын гол цөм

               бөгөөд утга санаатайгаа тохирч байх ёстой.


               Эхийн санаа

               Сэдэв үйл явдлаар дамжуулан зохиогчоос уншигчдад ойлгуулах ухааруулахыг зорьсон

               тэрхүү санааг эхийн утга санаа гэнэ. Эхэд дөрвөн үндсэн санаа байна.

               Төрсөн санаа- Аливаа хэрэг явдал тодорхой шалтгаанаас үүдэлтэй байх бөгөөд бодит

               амьдрал байгаль ертөнц нь эх зохиох, үүсгэх анхдагч дохио буюу санаа сэдэц нь болно.

               Өөрөөр хэлбэл зохиогч яагаад энэхүү эхийг бичих болсныг төрсөн санаа гэнэ.

               Гол санаа-Тухайн эхэд илэрхийлсэн санаа буюу эхэд дэвшүүлсэн гол асуудал нь түүний

               гол санаа болно. Өөрөөр хэлбэл эхэд юуг өгүүлснийг гол санаа гэнэ.

               Зорьсон санаа- Зохиогчоос тухайн юмс үзэгдэл, үйл явдалд хандах хандлага, үнэлэмж

               буюу  тухайн  эхийн  үйл  явдал,  дүр  дүрслэлээр  дамжуулан  ухааруулахыг  зорьсон






                                                                                                         6
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12