Page 22 - 10_niigem_sudlal_Neat
P. 22
БҮЛЭГ
1 НИЙГЭМ, НИЙГМИЙН ХАРИЛЦАА
1. Эх сурвалж 1, 2-т өгүүлсэн хоёр төрлийн судалгаа нь логикийн ямар
аргуудын дагуу явагдсан байна вэ?
2. Судалгаануудын аль нь тоон, аль нь чанарын судалгааны дагуу
явагдсан байна вэ?
3. Судалгаануудын арга çүйг нийгмийн онолын ямар хандлагууд
тодорхойлсон байна вэ?
4. Эх сурвалж 1, 2-т өгүүлсэн хоёр судалгаанд мэдээлэл цуглуулах ямар
аргуудыг аøигласан байна вэ?
Судалгааны сэдэв сонгох, сэдвээс асуултыг нарийвчлах, судлах загвараа
боловсруулах ѷйл ажиллагааг бѷхэлд нь судалгааны бэлтгэл ѷе гэж нэрлэж
болно. Судалгааны бэлтгэлийг хэр зэрэг хангаснаас мэдээлэл цуглуулалт,
дѷн шинжилгээ, ѷр дѷнг нэгтгэн тайлан бичих шалтгаалж байдаг. Нийгмийн
судалгаанд ѥсудалгааны санал (тѵсѵл)Ѧ-ийг боловсруулах замаар судалгаанд
бэлтгэдэг. Судалгааны саналыг дараах зааврын дагуу боловсруулдаг.
Судалгааны санал бичих заавар
1. Судалгааны үндэслэл. Судалгаа явуулах ямар øаардлага буй, ямар ач
холбогдолтой болохыг тодорхойлон бичнэ.
2. Судалгааны зорилго, зорилт. Судалгааг явуулснаар ямар үр дүнд
хүрэхийг урьдчилан тодорхойлж бичнэ. Энэ нь судалгааны үндсэн болон
дэд асуултуудтай øууд холбогдсон байх ёстой.
3. Судалгааны үндсэн болон дэд асуултууд. Судалгааг явуулснаар ямар
асуултуудад хариулах тухай нарийвчлан бичнэ.
4. Судалгааны загвар.
a. Мэдээлэл цуглуулах загвар. Энд ямар арга аøиглах, тэрхүү аргаар
ямар мэдээлэл цуглуулахыг төлөвлөнө.
б. Түүврийн загвар.
- Õамрах хүрээ. Байрøил, институт, байгууллага, мэдээллийн эх үүсвэр
болж буй хүмүүсийг тодорхойлсноор хамрах хүрээг төлөвлөнө.
- Түүврийн арга
- Түүврийн хэмжээ
в. Дүн шинжилгээний төлөвлөлт. Ìэдээллийг боловсруулах, øинжлэх
үйл ажиллагаа, ямар аргуудыг аøиглах талаар тусгана.
5. Судалгаанд баримтлах ёс зүйн дүрэм. Ёс çүйн ямар хэм хэмжээ
баримтлах талаар төлөвлөнө.
6. Үйл ажиллагааны төлөвлөгөө. Õэдий хугацаанд хэрхэн судалгааг явуулах
талаар нарийвчлан, дэлгэрэнгүйгээр төлөвлөнө.
7. Төсвийн төлөвлөлт. Судалгааны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хэдий
хэмжээний мөнгө çарцуулагдах болохыг төлөвлөн бичнэ.
ДААЛГАВАР
Судалгааны ажилд бэлтгээрэй
15
Энэхѷѷ даалгаврыг гѷйцэтгэхдээ дараах асуултуудаас сонгон, судалгааны
санал, хэрэглэх аргуудыг сонгож боловсруулаарай.
ЕБС-ийн сурагчдын дунд тѵлбѵртэй давтлагад хамрагдах нь нийтлэг
ажиглагддаг. Эндээс:
22