Page 71 - 10_niigem_sudlal_Neat
P. 71

БҮЛЭГ
                                                                        ЭРХ ЗҮЙ
                                                                                      3





                 ДААЛГАВАР   Мэдлэгийн өртөөгөөр аялаарай
                    23

              1. Ìэдээллийн агуулгаас хамаарч дараах 4 мэдлэгийн өртөөг сурагчид
              байгуулна.
                •  1-р өртөө: “Õөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, олгох нөхцөл”
                •  2-р өртөө: “Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж, олгох нөхцөл”
                •  3-р өртөө: “Орøуулгын тэтгэмж, олгох нөхцөл”
                •  4-р өртөө: “Ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөл”
              2. Өртөө бүрт нэгээс хоёр сурагч өртөөний сэдвийн товч мэдээлэл бүхий
              самбар, тараах матåриалыг      мэдээллээс гадна дараах эх сурвалжаас
              http://www.legalinfo.mn/law/details/383,  http://www.legalinfo.mn/law/details/382
              урьдчилан бэлтгэсэн байна.
              3. Өртөөнд ирсэн сурагчдад мэдээллийг түгээн, тэдний мэдэхийг хүссэн
              асуултад хариулах үүргийг өртөө бүрт 3 сурагч хүлээнэ.
              4. Бусад сурагчдын өртөөгөөр аялах хугацаа дуусахад марафон бичлэгийн
              аргаар олж авсан мэдлэгийг өртөө бүрт дүгнэн хэлэлцээрэй.



                 ДААЛГАВАР   Гэртээ хийгээрэй
                    24

              1. Тохиолдол шинжлээрэй.
              Íэгэн ÕÕК-д ажилд орсон Çулаа сар бүр 650 мянган төгрөгний цалинтай. Тэрээр
              3 жил таван сар ажиллаад   ажлаасаа гарчээ. Ажлаа хүлээлгэн өгсний дараа,
              түүнд нийгмийн даатгалын дэвтэр өгсөнгүй. Учрыг нь асуухад “Сарын цалин чинь
              650 мянган төгрөг бөгөөд ямар ч суутгал хийдэггүй байсан учраас 650 мянган
              төгрөг авдаг байсан. Тэгэхээр нийгмийн даатгалын     дэвтэрт бичилт хийх
              боломжгүй” гэж байгууллагын нягтлан бодогч хэлжээ.


                 1.  Çулаагийн эрх ямар нэгэн байдлаар çөрчигдсөн үү?
                 2.  Эрхээ хамгаалан хаана хандах боломжтой вэ?
                 3.  Асуудлыг хэрхэн øийдвэрлэх талаар ярилцаарай.


              2. Èх сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Сэлэнгэ хүүхэд төрүүлэх болжээ.
              Тэрээр халамжийн сангаас тэтгэмж тогтоолгон авах эрхтэй юу? Ямар бичиг
              баримт бүрдүүлэх вэ?










                                                                                      71
   66   67   68   69   70   71   72   73   74   75   76