Page 72 - 10_niigem_sudlal_Neat
P. 72
БҮЛЭГ
3 ЭРХ ЗҮЙ
3.7. БҮЛГИЙН ДҮГНЭЛТ
1. Асуултад хариулаарай
1. Õүний эрхэм чанар, хүний эрх гэсэн ойлголтуудыг тайлбарлана уу.
2. Õүний эрхийн түгээмэл тунхаглалд çаасан хүний эрхийн суурь
çарчмууд танай орон нутагт, сургууль дээр хэрхэн хэрэгжиж буйд
өөрийн үнэлгээ өгнө үү.
3. Эрх çүйд çахирагдах ёс гэсэн ойлголтыг тайлбарлана уу.
4. Шударга ёсны үүднээс хүний эрхэм чанарыг хэрхэн хангах
боломжтой вэ?
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар
“даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл
төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55
нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон
авч болно” гэж заажээ. 2018 оноос хойш өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас
болон шимтгэл төлөх хугацаанд өөрчлөлт оруулж, даатгуулагчийн тэтгэврийн
даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр
гурван сараар нэмэгдүүлэхээр болсон. Тодруулбал, 2037 оноос хойш 25-аас
доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол
өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй болно. Гэхдээ төрүүлсэн болон З
хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол
өсгөсөн эх, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд
ажилласан даатгуулагч хуулиар тогтоосон болзлыг хангасан бол өөрийн
хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд зааснаар
дараах төрлийн тэтгэмжийг олгоно. Үүнд:
• Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж
• Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж
• Оршуулгын тэтгэмж
• Ажилгүйдлийн тэтгэмж
2. Хамтран ажиллаарай.
Иргэн Б тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жил 8 сар төлсөн бөгөөд
дундаж хөдөлмөрийн хөлс 320 мянган төгрөг, 45 насандаа цомхотголын
улмаас ажлаасаа халагдсан. Тэрээр 18 нас хүрээгүй 4 хүүхэдтэй өрх толгойлсон
эмэгтэй. Тэрээр нийгмийн халамжийн болон даатгалын ямар төрлийн тэтгэвэр,
тэтгэмж, үйлчилгээ авч болох вэ?
3. Дараах зохиолуудыг уншаарай.
1. Жорж Орвåлл “Амьтны фåрм”, Кåн Скүлэнд “Жонатан Гулибэлийн аялал
буюу Эрх чөлөөгүй орноор аялсан хачирхалтай үлгэр” номуудыг унøин
тэмдэглэл хөтлөөрэй.
2. Íомын агуулгын талаар өөрсдийн байр суурийг илэрхийлэн ангидаа ярилцах
3. Íомыг унøаад өөрт төрсөн сэтгэгдлээр 150-200 үгтэй эсээ бичээрэй.
72